DartClub

Үйлчилгээний нөхцөл

Шинэчилсэн: 2026.09.25

DartClub-ийг (ОЧИР НЬЮ СОФТ ХХК эрхэлдэг) ашигласнаар та эдгээр нөхцөлийг зөвшөөрнө. Хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдгийг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.

1. Үйлчилгээ

DartClub нь клубуудад гишүүнчлэл, төлбөр, тэмцээнээ удирдах, тоглогчдод клуб, тэмцээн олж бүртгүүлэх, шууд оноо үзэх боломж олгоно. Клуб, тоглогчдод үнэгүй.

2. Бүртгэл

  • Өөрийн утасны дугаараар бүртгүүлж, үнэн мэдээлэл оруулна. Нэг хүн нэг бүртгэлтэй.
  • Нэвтрэх кодоо бусдад бүү өг; бүртгэлээрээ хийсэн үйлдлийг та хариуцна.
  • Ангиллыг гишүүн клуб тань оноодог; түвшнээ зориуд бага зааж сул төрөлд оролцохыг хориглоно.

3. Клуб

  • Клуб DartClub-ын баталгаажуулалтын дараа нийтэд харагдаж, тэмцээн нийтэлж, онлайнаар төлбөр авна.
  • Клуб өөрийн мэдээлэл, үнэ, тэмцээний дүрэм, шагнал, үр дүнг зөв хөтөлж, тоглогчдын мэдээллийг зөвхөн клубын үйл ажиллагаанд ашиглах үүрэгтэй.
  • Ажилтнуудын үйлдлийг клуб хариуцна.

4. Төлбөр

Гишүүнчлэл, тэмцээний хураамжийг QPay, дансаар эсвэл бэлнээр шууд клубт төлнө. DartClub мөнгө хүлээн авч, дамжуулахгүй. Тэмцээн бүр цуцалсан бүртгэлийн хураамжийг буцаах эсэхээ хуудсандаа урьдчилан заана. Клуб бүртгэлийг цуцалсан, эсвэл давхар төлсөн хураамжийг клуб буцаана. Буцаан олголтыг клуб өөрөө хийж, системд тэмдэглэнэ; тоглогч «Миний хуудас»-наас харна. Төлбөртэй холбоотой маргааныг клуб, тоглогч шийднэ.

5. Тэмцээн, рейтинг

Үр дүнг клубын ажилтан, шүүгч эсвэл маркер оруулна; маргааныг зохион байгуулагч клуб шийднэ. Рейтинг тэмцээний үр дүнгээр тооцогдоно.

6. Контент

  • Таны оруулсан зураг, бичвэрийн эрх танд хэвээр үлдэнэ; DartClub-т үйлчилгээнд харуулах (тэмцээн, клубын хуудас, пост, холбоосны зураг) эрх олгоно.
  • Бусдын эрх зөрчсөн, хууль бус, доромжилсон, хүчирхийллийн контент оруулахыг хориглоно.
  • Тэмцээний зургийг клуб оруулна; зурагт тэмдэглэгдсэн тоглогч өөрийгөө хэзээ ч хасаж болно.

7. Facebook хуудас

Клуб Facebook хуудсаа холбосноор DartClub нь клубын ажилтны заасны дагуу (одоо нийтлэх, товлох, товлосныг цуцлах) тухайн хуудсанд пост нийтэлнэ. Холболтыг «Клубын тохиргоо»-ноос эсвэл Facebook-ийн тохиргооноос хэзээ ч салгаж болно. Нийтлэгдсэн пост Facebook дээр үлдэнэ.

8. Хариуцлагын хязгаар

Үйлчилгээг байгаа байдлаар нь үзүүлнэ; засвар, саатлаар түр тасалдаж болно. Клуб, тоглогч хоорондын төлбөр, маргаан, тэмцээний зохион байгуулалтад DartClub оролцогч тал биш.

9. Бүртгэл хаах

Нөхцөл зөрчсөн бүртгэл, клубыг DartClub хааж болно. Та бүртгэлээ хэзээ ч устгаж болно (Өгөгдөл устгах).

10. Өөрчлөлт, холбоо барих

Нөхцөлийг өөрчлөхөд дээрх огноо шинэчлэгдэнэ. Асуулт: [имэйл], [утас].

Terms of Service

By using DartClub, operated by Ochir New Soft LLC, you accept these terms. How we handle personal data is set out in the Privacy Policy.

Summary

  • DartClub lets clubs run memberships, payments and tournaments, and players find and enter them and follow live scores. It is free for clubs and players.
  • Register with your own phone number and true details, one account per person; keep your sign-in codes to yourself. Do not under-state your level to play in weaker divisions.
  • Clubs appear publicly after DartClub verifies them. Clubs are responsible for their details, prices, rules, prizes, results and their staff, and use players' data only for the club's activities.
  • Fees are paid directly to the club by QPay, transfer or cash; DartClub never receives or passes on money. Each tournament states in advance whether a withdrawn entry's fee is refunded; a fee for an entry the club cancels, or paid twice, is always refunded. Clubs make refunds themselves and record them in the system, where the player sees them.
  • Results are entered by club staff, referees or markers; the organizing club settles disputes. Ratings follow tournament results.
  • You keep the rights to what you upload and let DartClub show it within the service. No infringing, unlawful, abusive or violent content. A player tagged in a photo can remove the tag at any time.
  • A club that connects its Facebook Page lets DartClub publish, schedule and cancel posts there as its staff direct; it can disconnect at any time.
  • The service is provided as is and may be interrupted for maintenance. DartClub is not a party to payments or disputes between clubs and players.
  • DartClub may close accounts or clubs that break these terms; you can delete your account at any time (Data deletion).
  • When these terms change, the date above changes. Contact: [имэйл], [утас].